ОНЛАЙН СУРГАЛТЫН ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

  1. Нийтлэг үндэслэл.

1.1. Энэхүү журам нь Ойнхүү ХХК-аас зохион байгуулж буй Солонгос хэлний ТОПИК-ийн түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх онлайн /цахим/ сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад оршино.

 

  1. Сургалтын хүчин төгөлдөр хугацаа

2.1. Энэхүү онлайн сургалтын хугацаа нь Сурагч төлбөр хийснээс хойш хугацаагүйгээр /сурагч өөрийн хүслээр аккаунтаа устгуулах эсвэл сургалтын журмыг зөрчиж эрхээ хасуулахаас бусад тохиолдолд/ Ойнхүү ХХК-ны онлайн сургалтыг зөвхөн хувийн сургалтын зориулалтаар ашиглах эрхтэй байна.

 

  1. Сургалтын төвөөс сурагчдад өгөх хангамж

3.1. Ойнхүү ХХК нь сурагчийг сургалтын төвийн журам болон бусад холбогдох мэдээлэлээр хангана.

3.2. Онлайн сургалтын хөтөлбөрийн дагуу цахим хичээлийн контент болон бусад холбогдох материалаар хангана.

3.3. Сургалтын төвөөс сурагч тус бүрт ганцаарчилсан туслах багшийг томилно.

3.4. Сургалтын төвийн томилогдсон багш нь Анхан шатны Солонгос хэл 1, 2-т тус бүр 2 сарын хугацаатай өдөр бүр сурагчийн асуусан асуулт, гэрийн даалгаварын хэрэгжилтийг хянаж сурагчид цахимаар үйлчилнэ.

  1. Журам

4.1. Сурагч нь сургалтын хугацаанд багшийн өгсөн даалгаврыг цаг тухай бүрд нь биелүүлж, шалгуулж, дүгнүүлэх дүрэм журамтай байна.

4.2. Сурагч нь өөрийн мэдлэгийн түвшинг шалгалтаар тогтоолгож, тохирсон түвшинд суралцах эрхтэй.

4.3. Сурагч нь төгссөн түвшин бүрийн шалгалтыг цаг хугацаанд нь өгч, хамгаална.

4.4. Сурагч сургалтын төвийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч томилогдсон багштай ёс зүйгүй харьцах, гүтгэх, доромжлох зэрэг асуудлууд үүсвэл Сургалтын төвөөс сурагчийн аккаунтыг хаана.

4.5. Сурагч нь багшийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа байдалд үнэлгээ өгч, хяналт тавих эрхтэй.

4.6. Веб сайтад байгаа бүх контент /видео хичээл, тараах материал, цахим ном/ нь зөвхөн Ойнхүү ХХК-ын өмч бөгөөд хуулиар хамгаалагдсан болно.

4.7. Сурагч www.edu.oinhuu.mn веб сайтад тавигдсан хичээлийг бусдад дахин зарж борлуулах хориотой байх ба веб сайтын “Админ” сурагчийн аккаунтаар нэг дор олон газраас нэвтэрсэн сэжигтэй тохиолдлыг илрүүлвэл сурагчийн аккаунтыг шууд хаана.

4.8. Хэрэв сурагч нь сургалтын төвийг ямар нэгэн байдлаар хохироовол /веб сайтыг хакердах, хакердах оролдлого хийх, контентыг хуулбарлах,олон нийтийн сүлжээнд нэр хүндэд халдах, багш болон бусад ажилчдыг айлган сүрдүүлэх, заналхийлэх г.м/ сургалтын төвөөс нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

  1. Сургалтын төлбөр

5.1. Сурагч нь сургалтын төлбөрийн 100 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг ОЙНХҮҮ ХХК-ны Худалдаа хөгжлийн банкны 474007671 тоот дансанд шилжүүлнэ.

5.2. Онлайн сургалтын төлбөр

  • “Солонгос хэл 1” хөтөлбөр – 100.000 төгрөг
  • “Солонгос хэл 2” хөтөлбөр – 100.000 төгрөг 

 

5.3. Онлайн сургалт нь нэг дор бүх материалаа шууд өгдөг тул сургалтын төлбөр буцаан олгогдохгүйг анхаарна уу.

 

You cannot copy content of this page